ИОН НамИргэдийн Оролцооны Нэгдэл Нам Хайх Нэвтрэх

Мэдээ

Хурал, сонгууль, намын шийдвэрийн тухай албан мэдээлэл.

Салбарууд шинээр байгуулагдлаа

Өнгөрөх долоо хоногт 12 салбар шинээр байгуулагдлаа. Хөвсгөл, Хэнтий, Өмнөговь, Дундговь, Сэлэнгэ, Дорноговь аймаг болон Баянзүрх дүүргийн 13, Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Багануур дүүргийн 1 ба 3-р хорооны гишүүддээ амжилт хүсье. Нийт салбарын тоо 25 хүрлээ.

ИОНН-ЫН АНХАН ШАТНЫ САЛБАРЫН ДАРГА, ТАНХИМЫН ГИШҮҮДЭД НЭР ДЭВШИЛТ ЗАРЛАЛАА

"ИОНН-ын анхан шатны салбар байгуулах эрх нээгдсэн тухай" намын Бүртгэгчээс захидал илгээгдсэн сум, хорооны гишүүд тухайн сум хорооны анхан шатны салбар байгуулах хурал эхлэхээс дор хаяж хоёр цагийн өмнө Дотоод сонгууль зохион байгуулах төв ажлын хэсэгт хандан салбарын даргын 1 орон тоо, танхимын ги...

Намын гишүүний 2023 оны татвараас чөлөөллөө.

Өнөөдөр ИОНН-ын төлөөлөгчдийн танхимын 2023 оны 9-р хурал хуралдаж, салбар байгуулах үйл ажиллагааг дэмжих зорилгоор энэ оны үлдсэн саруудад нийт гишүүдээ татвараас чөлөөлөх шийдвэр гаргалаа. Ингэснээр анхан шатны хороо, сумын бүртгэлтэй гишүүд 15 хүрсэн бүх газарт намын салбар байгуулагдах боломжто...

Төлөөлөгчдийн Танхим хуралдлаа

ИОНН-ын Төлөөлөгчдийн танхимын 8-р хурал өнөөдөр болж, ИОНН-ын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, ТТ-ийн бүрэлдэхүүнийг өөрчлөх асуудлаар шийдвэр гаргалаа. Дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслийг 2023 оны 9 сарын 9-ний хурлаар баталсан боловч Улсын Дээд Шүүх бүртгэж авахаас татгалзсан билээ. Энэ шийдвэрээс...

Төлөөлөгчдийн Танхимын 8-р хурал товлогдлоо

ИОНН-ын Төлөөлөгчдийн Танхимын 2023 оны 8-р хурал 10 дугаар сарын 07-ны 11 цагт танхим, цахимаар хосолж явагдахаар тов зарлагдлаа. Хурал Сүхбаатар дүүргийн 3-р хороо, Саруул төвийн 1р давхрын хурлын зааланд болно. Төлөөлөгчдийн танхимын энэ удаагийн хурлаар ТТ-ний бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай...

Дүрмийн өөрчлөлт оруулахаар хэлэлцэв

ИОН Намын Төлөөлөгчдийн Танхимын 6-р хурал өнөөдөр буюу 2023 оны 09-р сарын 09-ний өдөр болж өнгөрлөө. Хурлаар Намын дүрмийн тодорхой заалтуудад өөрчлөлт оруулахаар тогтоол батлав. Энэхүү дүрмийн өөрчлөлтийг Намын дарга буюу Төлөөллийн Удирдлагын байгууллага бус гишүүдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу хи...

2023 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан гарлаа

Иргэдийн оролцооны нэгдэл намын санхүүгийн тайлан гарлаа. Нийт 20 сая төгрөгөөр салбарууд байгуулах, Төлөөлөгчдийн танхимын 6 хурлыг зохион байгуулах гэх зэрэг олон ажлыг зохион байгуулсан байна. Гишүүдийн оролцоо идэвхитэй байхад хандив, татварын мөнгөөр олон ажлыг амжуулж болдог гэдгийг эхний хага...

Төлөөлөгчдийн танхимын 6-р хурал

ИОН намын төлөөлөгчдийн танхимын 6-р хурал 2023 оны 06-р сарын 29-нд болж өнгөрлөө. Энэ хурлаар "Нэр дэвшигчийг үнэлэх, сонгон шалгаруулах журам"-ыг батлав. Мөн намын ерөнхий менежер Д.Хандсүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул, М.Мөнхцэцэгийг шинээр томилов.

Аймгийн ИТХ-ийн нөхөн сонгууль

Арвайхээр хотын 8-р багт Аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль 6-р сарын 18-ны өдөр боллоо. ИОН Намын нэр дэвшигч Б.Ууганбаяр 12.2% буюу 80 санал авсан ба нөхөн сонгуулийн ирц 33.7% буюу 657 хүн саналаа өгсөн байна.

ИОНН орон нутгийн нөхөн сонгуульд оролцоно

Иргэдийн Оролцооны Нэгдэл нам гурван тойрогт орон нутгийн нөхөн сонгуульд оролцохоор хүсэлтээ гаргаснаас 2023 оны 4 сарын 24-ний байдлаар Өвөрхангай аймаг, Баянгол дүүрэгт аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тус бүр нэг суудалд өрсөлдөхөөр бүртгүүлээд байна. Энэ оны 6 сарын 18-нд санал хураалт бол...