ИОН НамИргэдийн Оролцооны Нэгдэл Нам Хайх Нэвтрэх

Мэдээ

Хурал, сонгууль, намын шийдвэрийн тухай албан мэдээлэл.

ИОНН-ын 3 салбар байгуулагдав

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 ба 17 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 26-р хороонд 2023 оны 3 сарын 5-ны өдөр ИОНН-ын анхан шатны салбарууд байгуулагдлаа. Ингэснээр ИОН нам анхан шатны 5 салбартай болоод байна.

Орхон аймгийн Баян-Өндөр суманд салбар байгуулагдав

ИОНН-ын салбар байгуулах хоёр дахь хурал Орхон аймгийн Баян-Өндөр сумын татвар төлөгч гишүүдийн санаачилгаар хуралдаж 2023 оны 3 сарын 4-ний өдрийн 14 цаг 40 минутад тус салбар албан ёсоор байгуулагдах тогтоол батлагдлаа. Баян-Өндөр сум буюу Эрдэнэтчүүддээ баяр хүргэе!

Дархан суманд ИОНН-ын салбар байгуулагдлаа

2023 оны 3 сарын 4-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд ИОНН-ын салбар байгуулах хурлын анхны тогтоол 13 цаг 01 минутад батлагдаж хуралд оролцогсдын 90 хувийн саналаар Дархан суманд салбар байгуулагдлаа. Дарханчууддаа баяр хүргэж амжилт хүсье!

Огцруулах шаардлага хүргүүлэв

Удаа дараа иргэдийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргахаас гадна Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдал, иргэдийн суурь эрхэнд халдсан хууль санаачлахаар санаархаж буй МУ-ын Засгийн Газрын тэргүүн Лувсаннамсрай овогтой Оюун-Эрдэнийг огцруулах шаардлага тавьж байна.

Дарханд салбар байгуулагдах эрх нээгдлээ.

Намын татварын сарын 22 дахь өдөр Дархан-Уул аймгийн Дархан хотынхон салбар байгуулах эрхээ нээлгэлээ. Дархан хотоос 15 гишүүн татвараа төлснөөр 3 сард болох дотоод сонгуулиар салбарын даргаа сонгон, албажуулах боломжтой болж байгаа юм.

ИОН Намын ФБ пэйж албажлаа.

Иргэдийн Оролцооны Нэгдэл Намын Фейсбүүк дэх пэйж verified буюу албажиж, цэнхэр тэмдэгтэй боллоо. Энэхүү пэйжийг хөтөлж, тогтмол мэдээлэл оруулж байгаа админ ба модераторуудад талархал илэрхийлье

"Айлын хүүхдийг алагчилж болохгүй" жагсаал болов.

ИОН Намаас 2023 оны 01-р сарын 18-ны өдөр Сүхбаатарын талбай дээр хүүхдийн мөнгө тойрсон асуудлаар "Айлын хүүхдийг алагчилж болохгүй" уриатайгаар жагсаал зохион байгуулав. Энэхүү жагсаалд зөвхөн намын гишүүд төдийгүй иргэд, ХМХ-ийхэн олноороо ирсэн байв. Жагсаалын эцэст нийт хүүхдийн 91%-д хүүхдийн...

Анхны салбар байгуулах эрх нээгдлээ

БЗД-ийн 26-р хорооны бүртгэлтэй гишүүнээс татвар төлсөн гишүүдийн тоо 15 хүрсэн тул салбар ИОННамын салбар байгуулах эрх үүссэн анхны хороо боллоо. Мөн Дархан Уул, Орхон аймгуудын гишүүд идэвхитэй байгаа тул дараагийн салбар байгуулах эрх нээгдэх боломжтой байна. Түүнчлэн Хан-Уул, Сүхбаатар, Баянгол...

182 гишүүн татвараа төлжээ

2023 оны 01-р сарын 12-ны 19:00 цагийн байдлаар 13 аймаг, 7 дүүргээс 182 гишүүн жилийнхээ татварыг төлсөн байна. Хуримтлагдсан татварын хэмжээ 4,605,000 төгрөг

Төлөөлөгчдийн Танхимын 2023 оны 1-р хурал зарлагдлаа

Иргэдийн Оролцооны Нэгдэл Намын дүрэм хэрэгжүүлэх зааврын 5.2 дахь заалтад дурдсан ээлжит хурлын календарийн дагуу Төлөөлөгчдийн Танхимын 2023 оны ээлжит 1-р хурал 2023 оны 1 дүгээр сарын 9-ний 20 цагт цахимаар явагдахаар товлогдлоо. Уг хурлаар намын 2023 оны дотоод сонгууль зохион байгуулах төв ажл...