Төлөөлөгчдийн Танхимын даргын анхны шийдвэр гарлаа.

Ц.Батболд | 2026 оны 01 сарын 21

ИОН намын Төлөөлөгчдийн Танхимын даргын 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай шийдвэрээр тус намын "Менежментийн зөвлөл"-ийн гишүүдийг сонгох, "Үнэт зүйлийн зөвлөл"-ийн гишүүдийг сонгох, Намын дотоод аудиторыг сонгох дотоод сонгуулийн товыг 2026 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 11:00 цагт намын төв байранд танхим болон цахим хэлбэрээр хослуулан зохион байгуулахаар болсон байна. Шинэчилсэн дүрэмд зааснаар Менежментийн зөвлөлд 7 гишүүн, Үнэт зүйлийн зөвлөлд 22 гишүүн, Намын дотоод аудиторд 1 хүн тус тус сонгогдох юм байна. Мөн энэхүү шийдвэрээр дотоод сонгуулийн бэлтгэл ажлыг хангаж, хэлэлцэх асуудлыг Төлөөлөгчдийн Танхимд оруулж ирэхийг намын Дотоод сонгууль зохион байгуулах төв ажлын хэсэг, дарга Б.Даваажаргалд даалгажээ.