Танхимын даргад нэр дэвшигчид тодорч эхэллээ

Админ | 2025 оны 12 сарын 23

ИОН Намын Төлөөлөгчдийн танхимын хурал 2025 оны 12-р сарын 27-нд товлогдсон. Уг хурлаар ирэх жилийн ажлын ба санхүүгийн төлөвлөгөөгөө батлахаас гадна, Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн шинэчлэн баталж, УДШ-д бүртгэгдсэн дүрмийн дагуу Төлөөлөгчдийн Танхим буюу Намын төлөөллийн төв байгууллага даргаа сонгох юм. Өнөөгийн байдлаар Төлөөлөгчдийн Танхимын даргад намын гишүүн Батхолбоогийн Нямдолгор, Цогбадрахын Батболд нар нэр дэвшүүлээд байна. Төлөөлөгчдийн Танхимын гишүүд хурлын даргыг нууц санал хураалтаар тодруулах юм.