Төлөөлөгчдийн Танхимын хурал товлогдов

Админ | 2025 оны 12 сарын 17

ИОН Намын Төлөөлөгчдийн Танхимын хурал 2025 оны 12-р сарын 27-ний өдөр товлогдлоо. Хурлаар Улс төрийн намын тухай хуулийн шаардлагаар шинэчлэн найруулагдаж, Монгол Улсын Дээд шүүхэд бүртгэгдсэн дүрмийн дагуу дотоод сонгууль явуулан Төлөөлөгчдийн Танхимын дарга болон Ерөнхий менежерийг сонгох, 2026 оны намын дотоод үйл ажиллагаа, санхүүжилтын төлөвлөгөө болон гишүүдийн татварын хэмжээ зэрэг асуудлуудыг тус тус хэлэлцэнэ.