Намын ажлын алба | 2025 оны 08 сарын 30
ИОН намын дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх ажил үргэлжилж байна. Улсын дээд шүүхээс намын дүрмийг бүртгэж авахаас татгалзсан шийдвэр гурав дахь удаагаа гарч, дүрмийн төсөлд оруулах зарим шаардлагыг ирүүлсний дагуу, дүрмийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхээр зарлагдсан ИОН намын ээлжит бус их хурлыг дахин, дэлгэрэнгүй хэлэлцүүлэгтэй явуулах талаар Намын даргын тушаал гарсан байна. Уг тушаалын дагуу 2025 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 11 цагт Аврора зочид буудалд ИОН намын ээлжит бус их хурал дахин, дэлгэрэнгүй хэлэлцүүлэгтэйгээр хуралдахаар боллоо. Их хуралд бэлтгэх ажлын хэсэг, дүрэм боловсруулах ажлын хэсгүүд бэлтгэл ажилдаа ороод байгаа бөгөөд энэ оны 9 дүгээр сарын 4, 11, 19, 25-ны өдрүүдэд тус бүр 20:00 цагт намын дүрмийг нийт гишүүдээр хэлэлцүүлэх цахим хэлэлцүүлгүүд явагдах юм. Намын гишүүд ИОНН апп-аар хэлэлцүүлгийн линк бүхий зарыг хүлээн авч өргөнөөр оролцоно уу.